...

놀자 TOPIK이 정식 출시하였습니다.

Let's play with TOPIK.

'놀자TOPIK'은 한국출판문화산업진흥원의 2022년도 멀티미디어 전자책 지원사업에 선정되어 도서와 함께 출시되는 전자책 서비스앱입니다.

‘Nolja TOPIK’ нь БНСУ-н Хэвлэлийн Үйлдвэрлэлийг Дэмжих Агентлагийн 2022 оны мультимедиа цахим номыг дэмжих төсөлд сонгогдсон номтой хамт гаргасан цахим номын апп юм.


사용 중 불편 사항이나 문의 사항이 있으면 아래의 메일로 문의 주시기 바랍니다.

Email : ksbfuture.mgmt@gmail.com

Screen Shot

...
...
...
...
...
...

Introduction

...
...
...
...
...
...

greeting

Сайн байна уу. Тус номын ерөнхий орчуулгыг хариуцан ажилласан Отгондүү миний бие сүүлийн 7 жилийн турш Солонгос хэл заасан туршлага болон суралцагчдын хэрэгцээ шаардлагад үндэслэн “Жишээгээр сурах ТОПИК ЦӨМ ҮГ” (ДУНД ШАТ) болон “Жишээгээр сурах ТОПИК ЦӨМ ҮГ” (АНХАН ШАТ) гэсэн хоёр номыг өнгөрсөн жил бэлтгэн хүргэсэн маань маш олон хүнд хүрч, өгөөжөө өгсөнд баяртай байна. Энэ удаа “ТОПИК БИЧГИЙН ШАЛГАЛТЫН ӨГӨГДЛӨӨР СУРАХ ТОПИК ЦӨМ ҮГ” (ДЭЭД ШАТ) номоор дахин уулзаж байгаадаа таатай байна.

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бэлдэх сургалт зохион байгуулж байх үед шалгуулагчид СОНСОХ, БИЧИХ, УНШИХ гэсэн 3 төрлийн шалгалтаас хамгийн хэцүү, хамгийн бага оноо авдаг шалгалт бол “БИЧГИЙН ШАЛГАЛТ”юм. “БИЧГИЙН ШАЛГАЛТ” нь өгөгдлийг уншиж ойлгоод тогтсон тоонд тааруулан бичдэг. Ялангуяа шалгалтын цаасан дээр, зөв бичих нь илүү хэцүү байдаг.

Тиймээс энэхүү номонд өгөгдлийг уншиж ойлгоод, агуулгыг эмхэтгэж, бичгийн шалгалтын зөв хариултыг давхарлаж бичин, үр дүнтэй дадлага хийх боломжийг олгож өгсөн юм.

Мөн “ТОПИК БИЧГИЙН ШАЛГАЛТЫН ӨГӨГДЛӨӨР СУРАХ ТОПИК ЦӨМ ҮГ” (ДЭЭД ШАТ) номыг мультимедиа хэлбэрээр апп болгож гаргасан нь илүү үр дүнтэй суралцах боломжийг бүрдүүлж байна. Цахим ном болох '놀자 TOPIK' (Тоглоё ТОПИК) апп маань номон дээр дурдсан үгүүдийг 26-н өөр СОЛОНГОС хүний хоолойгоор зөв дуудлагыг сонсох боломжтойгоос гадна, нөхөх, зөв утгыг олох, бичих, сонсох, дуудлага шалгах зэрэг өгөгдлүүд багтсан болно. Энэ нь илүү үр дүнтэйгээр суралцах боломжийг олгож буйгаараа давуу талтай юм.

“ ТОПИК БИЧГИЙН ШАЛГАЛТЫН ӨГӨГДЛӨӨР СУРАХ ТОПИК ЦӨМ ҮГ” (ДЭЭД ШАТ) номтойгоо '놀자 TOPIK' (Тоглоё ТОПИК) аппыг 25 өдрийн турш өдөрт 20 үгийг сурснаар нийт 500 үгийг баттай, сайн сурах боломжтой юм.

ТОПИК шалгалтыг сонирхолтой байдлаар бэлдээд 6-р түвшинд өөрийгөө сорьж үзээрэй. Таныг чадна гэдэгт бид итгэж байна.

Манай TOPIK CENTER сургалтын төв нь таныг чин сэтгэлээсээ үргэлж дэмжих болно.

...